ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ
• Захиалга төлбөр баталгаажсаны дараа боловсруулагдана.
• Улаанбаатар хотын хэмжээнд хүргэлт хийгдэнэ.
• Орон нутгийн захиалгыг унаанд тавьж илгээнэ.
• Захиалга ачааллаас хамааран 24-48 цагийн дотор хүргэгдэнэ.
• Захиалга баталгаажсаны дараа хүргэлтийн төлөвийн мэдээлэл SMS-ээр илгээгдэнэ.
• Яаралтай хүргэлтийн захиалга хүлээн авахгүй.
• Хаяг, утасны дугаараа үнэн зөв бөглөнө үү. Буруу мэдээллээс шалтгаалсан саатлыг хариуцах боломжгүй.
ОРОН НУТГИЙН ХҮРГЭЛТ
• Унаанд тавигдсаны дараа жолоочийн утасны дугаар болон машины улсын дугаарын мэдээллийг илгээнэ.
• Хүргэлтийн явц, байршлын мэдээллийг жолоочтой шууд холбогдон авах боломжтой.
• Унаанд тавигдсаны дараах тээвэрлэлтийн явц, саатал болон хугацаатай холбоотой асуудлыг жолоочоос тодруулна уу.
• Барааны гэмтэл, дутуу хүргэлт, буруу бараа илгээсэн зэрэг асуудлаар бидэнтэй шууд холбогдоно уу.
